Үйлчилгээний нөхцөл

Үндсэн нөхцөл ба эрсдэлийн сануулга

1.1. Car-агуулах хэтэвчийн (wallet) тухай

Car-агуулах хэтэвч нь зөвхөн манай платформын доторх ₮-ийн тооцоог хөтлөх дотоод данс юм.

  • Та өөрийн банкнаас Car-агуулахын системийн данс (ХААН БАНК – 5779113751 – Лхагважамбал Билгүүн) руу шилжүүлнэ.
  • Админ шилжүүлгийг баталгаажуулсны дараа таны хэтэвчийн “ашиглах боломжтой” баланс өснө.
  • SM үйлчилгээний барьцаа, шимтгэл, буцаалт, шимтгэл олголт зэрэг бүх хөдөлгөөнийг систем автоматаар бүртгэнэ.

1.2. Escrow + SM үйлчилгээний тухай

SM-ээр борлуулуулах үед таны сонгосон шимтгэлийн хувь (жишээ нь 1%) хэтэвчээс тань escrow-д түгжигдэнэ. Энэ нь борлуулалт амжилттай болбол SM-д шилжих, амжилтгүй/цуцлагдвал танд буцаагдах барьцаа мөнгө юм.

Юуг хамгаалдаг вэ, юуг хамгаалахгүй вэ?

  • Escrow нь зөвхөн SM-ийн шимтгэлийн хэсгийг хамгаална.
  • Машины үндсэн үнэ, бэлэн мөнгө/банк шилжүүлэгтэй холбоотой эрсдэлийг хоёр тал (эзэмшигч ба худалдан авагч) өөрсдөө хариуцна.
  • Car-агуулах нь машины техникийн байдал, баримт бичгийн бүрэн бүтэн байдалд шууд хариуцахгүй. Бид зөвхөн зарын талбар, SM-ийн шимтгэлийн урсгалыг автоматжуулж, ил тод байлгахыг зорьдог.

1.3. Орлого, өгөөжийн талаар (no guaranteed profit)

Car-агуулах платформ нь хэн дуртайг автомашины борлуулалтын сүлжээнд оролцох боломжийг нээж өгдөг. Гэхдээ:

  • “Нэмэлт орлого” гарах эсэх нь зах зээлийн эрэлт, таны идэвх, борлуулалтын ур чадвар, машины чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.
  • Бид тогтмол өгөөж, тогтмол хувь, эрсдэлгүй ашиг амлахгүй.
  • Өөрийн хөрөнгөө хэрхэн удирдах, ямар үнээр зарах, ямар SM-тэй хамтрах шийдвэр бүр таны өөрийн хариуцлага юм.

1.4. Техникийн болон үйл ажиллагааны эрсдэл

  • Онлайн систем учраас сүлжээ, банкны хоцрогдол, төлбөрийн delay гарах боломж байж болно.
  • Бид алдаа гарсан тохиолдолд journal/түүх дээр үндэслэн балансын алдааг засах, маргааныг шударгаар шийдэхийг эрмэлзэнэ.

1. Ерөнхий

Car-агуулах платформыг ашигласнаар дараах нөхцөлийг зөвшөөрч байна. Нөхцөлийг шинэчлэх эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр хувилбар энэ хуудсаар нийтлэгдэнэ.

2. Хэрэглэгчийн үүрэг

3. Эрх ба түдгэлзүүлэлт

4. Үнийн өөрчлөлт

Элсэлтийн төлбөр болон шимтгэлийн хувь хэмжээг бизнесийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж болно.

5. Хариуцлагын хязгаар

Системийн саатал, гуравдагч талын үйлчилгээтэй холбоотой алдагдалд хуулиар зөвшөөрсөн хэмжээгээр л хариуцна.

6. Маргаан

Маргааныг харьяалах хууль тогтоомжид нийцүүлэн харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

Асуух зүйл байвал: support@caraguulah.online

← Нүүр хуудас